top of page

“Нам хүчдэлийн түгээх сүлжээнд ажиллах НЦС(PV)”-тай боллоо.

ДТҮЭХ-д сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр явуулж байгаа суурь болон шинжлэх ухаан, технологийн судалгаа боловсруулалт (СБА)-ын ажлын судалгааны бодит загвар орчныг бүрдүүлэх болон энэ чиглэлээр судалгаа, сургалтанд ашиглах 7.7 кВт-ын чадалтай “Нам хүчдэлийн түгээх сүлжээнд ажиллах НЦС(PV)”-тай боллоо. Судалгаа сургалтад ашиглахын хамт хүрээлэнгийн байшингийн эрчим хүчний зардлыг бууруулах боломж бүрдэв.



Зураг. ДТҮЭХ-ийн дэргэдхи  “Зуух туршилтын лаборатори”-ийн барилгын дээвэрт сүлжээнд холбогдон ажиллах 7,7кВт-ын чадалтай НЦС(PV) нарны цахилгаан станци

 

Тус НЦС(PV)-д JAM72S30-550/MR маягийн 550 Вт-ын чадалтай 14 ширхэг бүхий нарны цахилгаан үүсгүүр (PV)-ийг нэг бүл болгон холбож, SUN2000-10KTL-M1 маягийн 10 кВт-ын чадалтай инвертер болон нарны нийлбэр цацраг, салхины хурд, гадна агаарын температур, байшингийн дотор температур, үйлдвэрлэсэн цахилгаан зэргийг 5 минут тутам автоматаар хэмжиж өгөгдлийн сан үүсгэн хадгалах ба хэмжилтийн утгыг өдөр, сар, жилээр нэгтгэн боловсруулах Fusionsolar  программ хангамжийн хамт ашиглаж байна. Тооцоогоор НЦС(PV) нь жилд 12724 кВт.ц/жил цахилгаан үйлдвэрлэнэ.



bottom of page