top of page

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Screenshot 2025-02-26 180651.png

ДТҮЭХ-ИЙН ЗАХИРАЛ

АКАДЕМИЧ Х.ЭНХЖАРГАЛ

ШУТИС-ийн харьяа ДТҮЭХ монгол улсын шинжлэх ухаан технологийн хөгжилд болон эрчим хүчний салбарын  хөгжил дэвшилд өөрийн оюун ухаан, сэтгэл зүтгэлээ зориулсан  үе үеийн эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн судлаачид,  профессор багш нар хамтарсан судалгаа явуулдаг  үйлдвэр байгууллагын хамт олон дэмжин ажилладаг та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, судалгаа шинжилгээний ажилд өндөр амжилт хүсэн ерөөе. 

Манай хүрээлэн  1971 онд анх байгуулагдсан цагаасаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг тасралтгүй явуулж, эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах болон түгээх сүлжээний алдагдлыг бууруулах, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, аж үйлдвэрлэлийн газруудад тулгамдсан эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх чиглэлээр суурь судалгааны ажлууд, улсын төсөвт болон аж ахуйн гэрээт эрдэм шинжилгээний ажлуудыг амжилттай хийж ирсэн билээ.

ДТҮЭХ-ийн хамт олон энэ хугацаанд Монгол улсын Эрчим хүчний салбарын хөгжлийн хэтийн төлвийг тодорхойлох чиглэлд олон жил эрдэм судлалын ажил явуулж Түлш, эрчим хүчний балансыг экологийн баримжаатайгаар төгөлдөржүүлэх, Түлш, эрчим хүчний цогцолборын хөгжлийн концепци ба Дулааны эрчим хүчний аж ахуйг хөгжүүлэх загвар боловсруулах арга зүйн талаар болон Зүүн-Хойт Азийн бүс нутгийн эрчим хүчний интеграцид Монгол улсын оролцооны чиглэлээр суурь судалгаа, хотжсон нутаг дэвсгэрийн экологийн төлөв байдлыг сайжруулах чиглэлээр өргөн хүрээтэй туршилт, судалгааны чиглэлүүдэд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж ирэв.

ХХI зуунд хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн голлох хүчин зүйл нь шинжлэх ухаан гэж тунхагласан билээ. Монгол улс мэдлэгт тулгуурласан эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг  үйлдвэрлэлд нэвтрүүлэх,  эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрийн газруудын хамтын ажиллагааг нягтруулах, эзэмшүүлэхэд судалгааны хүрээлэнгүүд чухал үүрэгтэй.  

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлого Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрийн Шинэ сэргэлтийн бодлогын  эрчим хүчний сэргэлт хүрэээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон төсөл хөтөлбөрүүдэд тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид идэвхитэй оролцох үр бүтээлтэй хамтран ажиллах зайлшгүй хэрэгцээ үүсээд байна.

Энэхүү зорилтыг биелүүлэхэд байгаль орчинд ээлтэй, ногоон эрчим хүч рүү шилжих судалгаа, шинэ техник, технологи нэвтрүүлэх, СЭХ-ийг Дулаан хангамжид ашиглах, ДЭХ-ийг зөв зохистой ашиглах, хэмнэх, хүлэмжийн хийн ялгарал багатай эх үүсвэрийн чиглэлийн  судалгаа, шинжилгээний ажлыг бидэнтэй хамтран хийхийг уриалж байна.

Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсэж, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. 

bottom of page