ХҮРЭЭЛЭХ ОРЧНЫ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИ
ДТҮЭХ-ийн хүрээлэх орчны судалгааны лаборатори нь гадаргуугийн ба газрын гүний усны химийн найрлага, ДЦС болон ДС-ын ус боловсруулах технологи, дулааны сүлжээний шугамын усны шинжилгээний химийн найрлага, физик шинжилгээний үзүүлэлтүүдийг тодорхойлж, дүгнэлт гаргах, зөвлөмж боловсруулах ажлыг гүйцэтгэдэг. Усны найрлагын шинжилгээг гүйцэтгэх үйл ажиллагаанд сорилт туршилт, шинжилгээний арга аргачлалыг орчин үеийн багажит шинжилгээ болон зах зээлийн шаардлагад нийцүүлэн Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажсан шинжилгээний арга аргачлалыг бэлнээр авч хэрэглэдэг. Тус лабораторит DREL 1900 загварын спектрофотометр, SX 620 ба SX 650 загварын рН ба цахилгаан дамжуулах чадвар тодорхойлох зөөврийн багаж, Biobase загварын хатаах шүүгээ зэрэг үндсэн багаж хэрэгслүүдийг ашиглан усны химийн найрлагын 16 төрлийн шинжилгээг хийнэ. Түүнчлэн усны шинжилгээнд шаарлагатай 30 гаруй төрлийн уусмалыг зохих концентраци стандартын дагуу бэлтгэн ашигладаг. Усны шинжилгээний дараах орчин үеийн багажууд суурилагдсан байна.
ЛАБОРАТОРИЙН БАГАЖУУДЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА




DREL 1900 Спектрофотометр
Biobase загварын хатаах шүүгээ
Зөөврийн рН хэмжүүр
DZ загварын ус нэрэгч