ЗУУХ ТУРШИЛТЫН ЛАБОРАТОРИ
Зуухны дулаан техникийн туршилт, хэмжилтийг хийж, горимын ашигт ажиллагааг тодорхойлох. Түлшний шаталтаас үүсэх утааны бохирдлы н найрлагыг тодорхойлж, Монгол Улсад мөрдөгдөж буй стандартуудтай харьцуулсан дүн шинжилгээ хийх замаар агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.


Зуухын туршилтын лабораторийн 2013 онд Өлзий, Хас, Дөл, Миний Дөл, Гэр-Зуух, Талст, Бекас-107, Анд-Зуух, Том-хорол, Номин, АСЭ-7, Дулаан, Хоссэвэн-9006, Хоссэвэн-9004 болон Уламжлалт зэрэг нийт 19 төрлийн гэрийн зуухнуудад туршилтыг хийж гүйцэтгэснээс Сэлэнгэ Констракшны оруулж ирсэн “Өлзий”, “Их тэнгэрийн хүч” ХХК-ний “Векас”, “Роял Өүшн” ХХК-ний “Дөл” зэрэг зуухнууд “Цэвэр агаар” төслийн шалгуурт тэнцэж Улаанбаатар хотод тараагдсан. /”Лабораториуд” хэсгээс/
Манай лаборатори нь 2016 онд MNS ISO/IEC 17025:2005 стандартаар магадлан итгэмжлэгдэв.
Зуухын туршилтын лабораторийн 2009 оноос хойш гэрийн зуух, усан халаалтын зуух, түлш, асаагчид 970 удаагийн туршилтыг хийсэн.
Холбоо барих
Хаяг: СБД 16-р хороо. Бэлхийн 34-р гудамж. ДТҮЭХ-гийн байр, Зуух туршилтын лаборатори
Утас: 70167646, 91119036, 91110465
Факс: 976-70167646
E-mail: seetlab.ub@gmail.com,seetlab@outlook.com
.png)