top of page

ТҮҮХЭН ТОВЧОО

1971 он

Байгуулагдсан

1975 он

Институт болсон

1975-1990 он 

Өргөжилт

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 164-р тогтоолоор НААҮЯ-ны харьяанд “Туршлага шинжилгээний төв” нэртэйгээр 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан байгуулагдсан.

Сайд нарын Зөвлөлийн 379-р тогтоолоор тус төвийг “Туршлага шинжилгээний институт” болгон өргөжүүлсэн.

Институтийн бүтэц, үйл ажиллагаа өргөжиж, ажилчдын тоо 8-аас 90 болж өссөн. Гэвч эрдэм шинжилгээний ажилтан харьцангуй цөөн байв.

1990 он

Нийтийн аж ахуй - зах зээл төсөл

Монгол Улсын зах зээлийн эдийн засагт шилжих үеэр хүрээлэн нь салбарын тулгамдсан асуудлуудыг судлахад анхаарлаа хандуулж, “Нийтийн аж ахуй - зах зээл” төслийн хүрээнд судалгаа хийж, орон сууц хувьчлах арга зүйн талаар бодлогын зөвлөмж боловсруулав.

1991 он

Хүрээлэн болсон

НААҮЯ татан буугдаж, тус институт ШУА-ийн харьяанд шилжиж, “Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэн” нэртэй болсон. Энэ үеэс хүрээлэн нь шинжлэх ухааны судалгааны чиглэлдээ суурь болон хавсарга судалгааг түлхүү анхаарч эхэлсэн.

1990-2000 он

Институт болсон

Нүүрсийг буцлагч давхаргад шатаах судалгаа хийж, бага оврын зуухны зураг төсөл боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын экологийн карт боловсруулав.

2000-2010 он

Дулааны системийн шинэчлэл

Дулааны системийн шинэчлэл, нүүрс-усны суспенз гарган авах технологийн судалгааг эхлүүлж, томоохон үйлдвэр, цахилгаан станцуудад нэвтрүүлсэн.

2010 оноос хойш

Шинэ үе

Сэргээгдэх эрчим хүчний технологийг хөгжүүлэх судалгааг эхлүүлж, нар, салхины эрчим хүчийг дулааны хангамжид ашиглах боломжийг судлах, цөмийн эрчим хүчний нөөцийн судалгааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

bottom of page