СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР

Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүч, халаалтын систем, үйлдвэрийн дулаан хангамжийн технологийг хөгжүүлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна.
СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Нар, салхи, ус, газрын гүний зэрэг шинэ төрлийн бусад тархмал эх үүсвэрийг дангаар болон хослуулан ашиглаж, хэрэглэгчийг хүрээлэх орчны бохирдолгүй эрчим хүчээр хангах судалгаа боловсруулалт.
Нарны энергийг халаалт, халуун ус бэлтгэх, хүлэмж, материалын хатаалга зэрэгт хэрэглэх иж бүрэн судалгаа, тоног төхөөрөмжийн боловсруулалт.
Нарны цахилгаан станцын загварчлал, бүс нутгуудад ашиглах тооцоо,
туршилтын харьцуулсан судалгаа.
Эрчим хүчний шилжилтэнд СЭХ, эрчим хүчний хэмнэлтийн гүйцэтгэх
үүргийг нэмэгдүүлэх, экологи эдийн засгийн үр ашгийг тооцох, нэвтрүүлэх судалгаа.
ХИЙГДЭЖ БУЙ СУДАЛГААНЫ АЖЛУУД
-
Нарны энергийг халаалт, халуун ус бэлтгэл, хүлэмж, материалын хатаалга зэрэгт хэрэглэх иж бүрэн судалгаа
-
7.7 кВт-ын чадалтай “Нам хүчдэлийн түгээх сүлжээнд ажиллах НЦС (PV)” тархмал эх үүсвэрийн судалгаа

Салбарын эрхлэгч:
Доктор (Ph.D) Г. Пүрэвдорж
Эрдэм шинжилгээний ажилтан: Магистр М.Даваахүү
Магистр Г.Одонтунгалаг
Инженер
Б.Мөнх-Эрдэнэ
Ч.Хонгорзул
Б.Батхуяг
МАНАЙ ХАМТ ОЛОН