top of page
ЗУУХ ТУРШИЛТЫН ЛАБОРАТОРИ

Зорилго

Зуухны дулаан техникийн туршилт, хэмжилтийг хийж, горимын ашигт ажиллагааг тодорхойлох. Түлшний шаталтаас үүсэх утааны бохирдлын найрлагыг тодорхойлж, Монгол Улсад мөрдөгдөж буй стандартуудтай харьцуулсан дүн шинжилгээ хийх замаар агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх

Үйл ажиллагаа​​​

Азийн хөгжлийн банк Монгол улсын Засгийн газар, Эрдэс баялаг эрчим хүчний яам болон зарим донор буюу түнш орнуудтай хамтран Улаанбаатар хотод гэрийн зуухны туршилтын лабораторийг 2009 онд Монгол улсад анх удаа байгуулагдсан. Манай лаборатори нь зуух, түлш, асаагч, дулаан барих ба утааны хийн бохирдлыг бууруулах төхөөрөмжүүдийг турших чадвартай ба цаашдаа шинэ дэвшилтэт технологитой багажуудыг лаборатори цаг алдалгүй нэвтрүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори болох зорилготой болно. Одоо ашиглагдаж байгаа багажууд нь Америк, Герман, Япон зэрэг улсуудад үйлдвэрлэгдсэн нарийвчлал өндөртэй, компьютерт холбогдон туршилтын үр дүн өгөгдлүүдийг бичиж дамжуулж, туршилтын үеийн үзүүлэлтүүдийг нүдээр харах боломжтой. ​​ 

Усан халаалтын зуух, гэрийн мөн зөөврийн туршилтыг зэрэгцээ явуулах боломжтой иж бүрдэл туршилтын багажуудтай. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уламжлалт гэрийн зуухыг сайжруулсан шаталтын технологитой зуухаар солих хөтөлбөрт манай лабораториор  шалгагдсан шалгарсан зуухнууд тараагдаж байна. Улаанбаатар-Цэвэр агаар төслийн хүрээнд сайжруулсан зуух 1, 2-аар төслийн шалгаруулалт нь 2013, 2014 онуудад явагдсан.

Picture2.jpg

​Сайжруулсан зуух-1

Уг төслийн шалгаруулалтын хүрээнд 2013 онд Өлзий, Хас, Дөл, Миний Дөл, Гэр-Зуух, Талст, Бекас-107, Анд-Зуух, Том-хорол, Номин, АСЭ-7, Дулаан, Хоссэвэн-9006, Хоссэвэн-9004 болон Уламжлалт зэрэг нийт 19 төрлийн гэрийн зуухнуудад туршилтыг хийж гүйцэтгэснээс Сэлэнгэ Констракшний “Өлзий”, “Их тэнгэрийн хүч” ХХК-ний “Векас 107”,  “Роял Өүшн” ХХК-ний “Дөл” зэрэг зуухнууд “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн шалгуурыг хангаж Улаанбаатар хотын хэрэглэгчдэд хөнгөлөлттэй тарифаар тараагдсан.

Сайжруулсан зуух-2

Төслийн шалгаруулалтын хүрээнд 24 төрлийн сайжруулсан зуухыг туршилтад  оруулсан. Үүнд: “Бурханы гал” ХХК-ийн Дулаан зуух, “Эм Си Жи Би” ХХК-ийн Тулга зуух, “Эм Си Жи Би” ХХК-ийн Сабах зуух, “Рояал Өүшн” ХХК-ийн Голомт зуух, “Хан баян” ХХК-ийн Номин зуух, “Сэлэнгэ констракшн” ХХК-ийн Хас зуух, Дугуй зуух,  “Экоресурс” ХХК-ийн Нүүдэлчин-1, Нүүдэлчин-2, Нүүдэлчин-3, Нүүдэлчин-4, Нүүдэлчин- зуух, “Сүлжээ” ХХК-ийн Оч-2 зуух, “Том хорол” ХХК-ийн ТХ-1, Чин-1, ХЗ-14 зуух, “Их тэнгэрийн хүч” ХХК-ийн Векас-801, Векас-137, Векас-903, Векас-310 зуух, “Арвайн Илч” ХХК-ийн YS-3303, YS-3001, YS-2002 зуухнуудад туршилтыг хийж гүйцэтгэсэн болно. Эдгээрээс Голомт, Мини дөл, Чин-1, Номин, Оч-2 гэрийн зуухнууд Улаанбаатар төслийн шалгуур үзүүлэлтийг хангав.

2015 онд явагдсан гэрийн зуухны туршилтаас Жим-Эрдэнэ ХХК-ийн Халуун, Чин-2 зуухнууд, Бурханы гал ХХК-ийн Дулаан, Зуух хөгжлийн төвийн ЗХТ-1-500 загвар, Бекас 108,  Бекас 137, Бекас 801 зуухнууд Улаанбаатар-Цэвэр агаар төслийн шалгуур үзүүлэлтийг хангав.

Гэрийн зуухыг туршихаас гадна 40 гаруй төрлийн түлш, 21 төрлийн түргэн асаагчийг туршиж үйлдвэрлэгчдэд үр дүнг хүлээлгэн өгсөн.  Тухайлбал 2 төрлийн модон брикет, Багануур, Шарын голын нүүрсээр үйлдвэрлэсэн хагас кокс, брикет, Ухаахудаг, Таван толгойн түүхий нүүрс, Сайхан-Овоогийн антрацит, Солонгос улсад үйлдвэрлэсэн брикет, Таван толгой түлшийн шахмал түлш зэрэг туршаад байна.

​​

Лабораторид  хийгдэх шинжилгээ

Гэрийн зуухны туршилтаар тодорхойлох үзүүлэлтүүд.

  1. Зуухны дулааны ашигт үйлийн коэффициент

  2. Түлшний зарцуулалт

  3. Химийн дутуу шаталт

  4. Утааны хий дэх тоосонцрын хэмжээ

  5. Утааны хий дэх бохирдуулагч нэгдлүүд

  6. Түлшний ноцоолт, шаталтын хугацаа

  7. Зуухны галын хотол, хүхээг, ширэм, утааны хий, гадна дотор агаар зэрэг 7 цэгийн температур

Усан халаалтын зуухны туршилтаар тодорхойлох үзүүлэлтүүд.

  1. Зуухны дулааны ашигт үйлийн коэффициент

  2. Түлшний зарцуулалт

  3. Утааны хий дэх тоосонцрын хэмжээ

  4. Утааны хий дэх бохирдуулагч нэгдлүүд

  5. Түлшний ноцоолт, шаталтын хугацаа

  6. Зуухны галын хотол, хүхээг, ширэм, утааны хий, гадна дотор агаар, орох гарах усны температур зэргийг хэмжинэ.

  7. Усны зарцуулалт

  8. Зуухны дулаан баланс

  9. Зуухны механик, химийн дутуу шаталт

Picture3.jpg

Зуухын туршилтын лабораторийн 2013 онд Өлзий, Хас, Дөл, Миний Дөл, Гэр-Зуух, Талст, Бекас-107, Анд-Зуух, Том-хорол, Номин, АСЭ-7, Дулаан, Хоссэвэн-9006, Хоссэвэн-9004 болон Уламжлалт зэрэг нийт 19 төрлийн гэрийн зуухнуудад туршилтыг хийж гүйцэтгэснээс Сэлэнгэ Констракшны оруулж ирсэн “Өлзий”,     “Их тэнгэрийн хүч” ХХК-ний “Векас”,  “Роял Өүшн” ХХК-ний “Дөл” зэрэг зуухнууд “Цэвэр агаар” төслийн шалгуурт тэнцэж Улаанбаатар хотод тараагдсан.

Манай лаборатори нь 2016 онд MNS ISO/IEC 17025:2005 стандартаар магадлан итгэмжлэгдэв.

Зуухын туршилтын лабораторийн 2009 оноос хойш гэрийн зуух, усан халаалтын зуух, түлш, асаагчид 970 удаагийн туршилтыг хийсэн.

Манайд ашиглагдаж байгаа бүх багаж төхөөрөмжүүд 10 секунд тутамд мэдээллээ компьютерт дамжуулан мэдээллийг тасралтгүй бүртгэж авдаг. Ингэснээр бид хугацааны хоцрогдол үүсэхгүй туршилтын мэдээллүүдийг авч боловсруулах боломжийг олгож байгаа сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа болно. Бид үйлдвэрлэгчийн төлөөллийг байцуулан туршилтыг явуулдаг. Туршилтын үеийн компьютерын бичилт болон боловсруулалтын үр дүнгийн жишээг дараах байдлаар үзүүлэв.

Туршилтын явц ба үзүүлэлтүүдийн хэмжилтийн график

Picture1.jpg
Picture1.png
Picture2.png

Бид үйлдвэрлэгчдийн зохион бүтээсэн зуухнуудыг лабораторийн нөхцөлд суурин ба байршилд очиж турших боломж бүрдсэн болно. Үйлдвэрлэгчид нь манай лабораторид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ туршуулж, өөрсдийн биеэр галлагааг явуулж, туршилтын явцыг хянах бүрэн боломжтой юм. Туршилтаас гарсан үр дүнгээс хамаарч үйлдвэрлэгч өөрөө хүсвэл манай байгууллагын үйлдвэрлэлийн цехийн мэргэжилтнээс зөвлөгөө авч бүтээгдэхүүнээ сайжруулж болох ба сайжруулсны дараа дахин туршуулж өмнөх үр дүнтэй харьцуулж сайжруулсаар эцсийн сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж практикт нэвтрүүлэх бүрэн боломжийг олгож байна. 

Тус лаборатори нь шаталтын үр ашиг, түлшний хэрэглээ ба утааны ялгарлын өгөгдлүүдийг тогтоох бөгөөд эдгээр мэдээллийг авснаар утааны ялгарлын хэмжээ ба түлшний хэрэглээний хоорондын холбоог тогтоох боломжтой болох юм. Энэ нь түлшнээс ялгарах агаарын бохирдлын хэмжигдэхүүнүүдийг үнэлэхэд чухал ач холбогдолтой юм.

Туршилтын гол шалгуур нь утааны хий дэх бохирдуулагч бодисуудыг хэрэглэсэн нэгж түлшинд харьцуулсан утааны хэмжээ юм. Энэ шалгуурыг зуух, түлшнүүд дээр тодорхойлсноор тэдгээрийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг үнэлж тодорхойлох боломжтой юм. 

ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Температурын хэмжилт

Температурын хэмжилтэйнд 1-1000 секундийн  интервалтай хэмжих, бичих чадвартай “Аgilent 34972A” маягийн 20-120 сувагтай 8 төрлийн параметр (термопар, эсэргүүцлийн термометр, термистораар температурыг, тогтмол ба хувьсах гүйдэл, хүчдэл, эсэргүүцэл, давтамж) хэмжих зориулалттай багажийг  ашиглаж байна.

Picture3.jpg

Температур хэмжин, бичиж хадгалагч Agilent datalogger 34972a.

Суурин хийн шинжилгээний хэмжүүр

X-Stream XEGP маягийн хийн шинжлүүр нь 0-500С орчинд ажиллах боломжтой 8 холболтоор 2000 мл/мин зарцуулалттай, 0-1000 ррm орчим хязгаарт 60 гаруй төрлийн хийг шинжлэх бүртгэх чадвартай хэт улаан, ягаан, үзэгдэх гэрлийн спектрфотометр, парамагнет, цахилгаан химийн, дулаан дамжуулалт, чийгшлийн мэдрэгч зэрэг аргаар тасралтгүй явцыг хэмжиж шинжилгээ хийдэг багаж юм.

Picture5.jpg

Хийн шинжлүүр X-Stream XEGP

Зөврийн хийн шинжилгээний хэмжүүр

Testo 350 хэмжүүр нь утааны хийн хүчилтөрөгч , нүүрстөрөгчийн исэл ба дутуу исэл , азотын ислүүд , хүхрийн исэл , хүхрийн ангидрид зэргийг хэмжих чадвартай багаж юм.

Picture6.jpg

Хийн шинжлүүр Testo 350

Утааны хийн тоосонцорын хэмжүүр

Утааны хий дэх тоосонцрын агууламжийг TSIDusttrak 8533 маягийн хэмжүүрээр хийв.

Уг хэмжүүр нь жин ба ширхгийн хэмжээг оптик аргаар хэмжих хос хэмжилттэй утаан дахь PM1, 2.5, 10 ба нийт тоосонцрыг 6-40 дахин өсгөж хэмжих боломжтой шингэрүүлэгчээр 0.001-150 мг/м3 концентратыг тасралтгүй бичиж хадгалдаг.

Picture7.jpg

Тоосонцор хэмжигч TSIDusttrak

8533 маягийн хэмжүүр

bottom of page