top of page

УСНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Усны шинжилгээний лаборатори нь Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх төрлийн усны чанар, найрлага, бохирдлыг шинжлэн судалж,  тухайн усыг ямар зориулалтаар хэрэглэж болох талаар үнэлэлт дүгнэлт гаргах зорилготой байгуулагдсан.

Усны шинжилгээг Монгол Улсад мөрдөгдөх стандарт арга аргачлалын дагуу 25-30 үзүүлэлтээр тодорхойлж, тухайн усны хэрэглээний зориулалтаас нь хамааруулан  дараах стандартыг мөрдөн ажилладаг. Үүнд:

  • Ундны зориулалттай худгийн усны чанарыг “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” -“MNS 900:2005”,

  • Уурхайн шүүрлийн усыг “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Усны чанар. Газрын доорх ус бохирдуулагч бодис, элементийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” -“MNS 6148:2010”

  • Цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэн гарсан усыг “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир ус. Ерөнхий шаардлага”- MNS 4943:2011”,

  • Гадаргын усыг Усан орчны чанарын үзүүлэлт. Ерөнхий шаардлага-“MNS 4586:1998”, “Гадаргын усны цэврийн зэргийн ангиллын норм”.

Манай лаборатори усны чанар, найрлагыг судлан тогтоохоос гадна холбогдох үнэлгээ дүгнэлтийг гарган харилцагчиддаа цаашид авах арга хэмжээг боловсруулж өгдөг. Үүний зэрэгцээ холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхэд техник зөвлөгөө өгнө

bottom of page