ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦЕХ
“Үйлдвэрлэлийн цех” нь Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар Цэвэр Агаар Төсөл”-ийн хүрээнд 2014 онд Монгол улсад анх удаа “Зуух хөгжлийн төв”-нэртэйгээр ДТҮЭХ-ийн дэргэд байгуулагдаж, бүрэн шаталттай сайжруулсан зуухыг үйлдвэрлэдэг болоход дотоодын үйлдвэрлэгчдэд туслан мэргэжлийн зөвлөгөө өгч, шаталтын технологи, хийц загварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байв.
2024 оны 06-р сарын 01-ны өдрөөс шинэ бүтэц, зохион байгуулалтанд шилжсэнээс хойш “Үйлдвэрлэлийн цех” нэртэй болж, ДТҮЭХ-ийн дэргэдэх лабораториудын багаж, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, эд ангийн засвар үйлчилгээг хариуцан ажиллахын зэрэгцээ үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдээр үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлж байна.


Үйлдвэрлэлийн цехийн эрхлэгч: Г.Отгонгэрэл
ЭША: Т.Сэд-Очир, Ц. Нямхүү
Холбоо барих
Хаяг:
СБД 16-р хороо. Бэлхийн 34-р гудамж. ДТҮЭХ-гийн байр,Үйлдвэрлэлийн цех
Утас:
70167646, 99906609
ҮЙЛДВЭРИЙН ЦЕХИЙН МАТЕРИАЛЛАГ БААЗ
Манай төв орчин үеийн дэвшилтэт төмөр турба, листүүдийг янз бүрийн хэлбэрт оруулах зориулалттай дараах тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон
Гидравлик хоолой матагч
SB60CNC-TSR 2-60 мм диаметртэй, 35-200 мм нугалах радиустай, 1860 кг жинтэй.

Токарь
СY6166-1500 нэвтрэх нүхний диамтер103 мм, эргэлтийн хурд нь 1275 эрг/мин, 1500 мм ажлын талбайн урттай.

Хэвтээ туузан хөрөө
Lix GB4235 500х350 мм таслах талбайтай, гидравлик атгагч хавчих аргатай, 3 кВт туузан хөрөө.

Лист хуйлагч
W11-6X-2000 6 мм зузаантай, 2 м өргөн хавтанг хуйлж ороох чадвартай.

Токарь
HPB40T/2000 40 т хүчээр дарах чадвартай, листэн дээр 2 м урттай 90 градус өнцөг үүсгэнэ. Германы NC удирдлагын системтэй, 4 кВт-ын цахилгаан мотортой.
