ҮЙЛДВЭРИЙН ЭКОЛОГИЙН САЛБАР

Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүч, халаалтын систем, үйлдвэрийн дулаан хангамжийн технологийг хөгжүүлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна.
СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ
ДЦС, дулааны үүсгүүрийг түүн дээрх нүүрс шатаах технологийг судалж боловсронгуй болгох замаар түүний эдийн засаг, экологийн үзүүлэлтийг дээшлүүлэх, хүрээлэх орчинд гаргах хаягдлыг бууруулан хянах, мониторинг хийх, орчинд ээлтэй үйлдвэрлэлийг зохион байгуулах судалгаа
Хот, аймгийн төвүүдийн агаарын бохирдол, түүнийг бууруулах арга технологийн судалгаа
Хот суурин ба хотжсон нутаг дэвсгэрийн экологийн зураг зүй боловсруулах суурь судалгаа
Үйлдвэр, аж ахуйн газрууд, үйлчилгээний байгууллага, аялал жуулчлалын объектууд, авто сервизийн газрууд гэх мэт бүх төрлийн аж ахуйн нэгжүүдийн экологийн паспортжуулалт хийх, орчныг бохирдуулагч хаягдлуудын суурь үзүүлэлтүүдийг боловсруулах
Хот суурин, үйлдвэрлэлийн объектийн хаягдлуудыг устгах, боловсруулах технологи
.png)