top of page

Эрчим хүчний хөгжлийн чиг хандлага ба үр ашигтай, байгаль орчинд ээлтэй технологи бүхий эх үүсвэрийн судалгаа

Updated: Apr 25

Зохиогч: 

Академич, шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргал


Редактор: 

Шинжлэх ухааны доктор, профессор Ж.Цэен-Ойдов


Хэвлэгдсэн он: 

2024 он


Номын нэр: 

Эрчим хүчний хөгжлийн чиг хандлага ба үр ашигтай, байгаль орчинд ээлтэй технологи бүхий эх үүсвэрийн судалгаа


Хүрээлэнгийн нэр: 

ШУТИС, Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн


Холбогдох хаяг, утасны дугаар: 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 16-р хороо Дамбадаржаа, 976-70167646, 99119896



Номын товч агуулга:

Энэхүү бүтээлийн нэгдүгээр бүлэгт судалгааны ажлын үр дүнд тулгуурлан өөрийн улсын ба ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран бичсэн өгүүлэл, олон улсын хурал семинарт тависан илтгэлүүддээ Монгол Улсын эрчим хүчний нүүрсний нөөц, түүнийг ашиглах, Монгол Улсын эрчим хүчний салбарын үндсэн өөрчлөлт, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, БНХАУ зэрэг Зүүн хойд Азийн орнуудтай эрчим хүчний хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай ажиллагааг бүрэн хангаж, хувийн хэвшил, өрсөлдөөнт зах зээлд суурилсан үр ашигтай, хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологи бүхий эрчим хүчний шинэ эх үүсгүүрийг бий болгох талаар шийдвэрлэвэл зохих асуудлуудыг тусгасан байна.


Бүтээлийн 2-р бүлэгт Шивээ-Овоогийн нүүрсний шаталтын үе шатуудын математик загваруудыг боловсруулсан судалгааны үр дүн, ДЦС-ын том чадлын зуухны хуйларсан шаталттай галын хотлын шаталтын хоргод явагдах аэродинамикийн ба шаталтын процессийг 3D загвар дээр судлан дулааны үр ашгийн коэффициентийн тархалт зэрэг дулаан техникийн үндсэн параметрүүдийг нарийвчлан гаргасан талаар бичсэн өгүүллүүдийг оруулсан байна.

Монгол Улсын төрөөс сэргээгдэх эрчим хүчний салбарт баримтлах бодлого, төв Азийн орнуудын дулаан хангамжийн системийн өнөө ба ирээдүй, нарны эрчим хүчийг дулаан хангамжид ашиглах, Монгол орны зүүн болон өмнөд бүсийн салхины эрчим хүчийг ашиглах талаар хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан бичсэн өгүүлэл, илтгэлүүдийг бүтээлийн 3-р бүлэгт оруулжээ.

bottom of page