“Эрчим хүчний шилжилт: технологи ба экологи (ЭХШТЭ-2025)” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2025 оны 6-р сарын 12, 13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав.
- Monhbat davaasambuu Monhbat davaasambuu
- 5 days ago
- 1 min read
Updated: 4 days ago
Монгол улсын Улаанбаатар хотод “Эрчим хүчний шилжилт: технологи ба экологи (ЭХШТЭ-2025)” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2025 оны 6-р сарын 12, 13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав.
Дэлхий дахин тогтвортой эрчим хүчний систем рүү шилжиж байгаа энэ үед эрчим хүчний аюулгүй байдал, байгаль орчны тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт зэрэг харилцан уялдаатай асуудлыг шийдвэрлэх хамтын ажиллагаа, инновац, мэдлэг солилцоог дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй “Эрчим хүчний шилжилт: технологи ба экологи (ЭХШТЭ-2025)” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал нь судлаачид, бодлого боловсруулагчид, салбарын мэргэжилтнүүдийн хувьд эрчим хүчний салбарт тулгамдаж буй сорилт, боломжуудын талаар ярилцаж, санал бодлоо солилцсон нэгэн шинэ платформыг нээсэн хурал болж өндөрлөв.
