КОКС-ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРИЙН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ ТЭЗҮ
- Digital solution Expert
- 5 days ago
- 1 min read
Updated: 3 days ago

ХЯНАСАН: НЬЮ ТЕХНОЛОЖИ КОКИНГ ПЛАНТ ХХК
ТӨСӨЛ БОЛОВСРУУЛСАН: ШУТИС-ийн ДУЛААНЫ ТЕХНИК, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН
ЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН
ЗӨВЛӨСӨН: ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
ШИНЖЭЭЧ:
ТӨСЛИЙН БАГ: Академич, Профессор С.Батмөнх
Профессор, Ph.D доктор Б.Намхайням
Профессор, Ph.D доктор З.Цэрэндорж
Магистр, эдийн засагч Ш.Даваахүү
Ph.D доктор П.Бямбацогт
Магистр Б.Оюуномин
ТӨСЛИЙН ЗОРИЛГО
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан ба энэхүү бодлогын зорилт нь Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.2-т Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг дагалдах үйлдвэрүүдийн хамт хөгжүүлж, ган бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах зорилт тусгагдсан болно. Түүнчлэн “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 4.2.14-д уул уурхайн ордыг ашиглалтад оруулж, өндөр технологийн хүнд үйлдвэрийн цогцолборууд, тухайлбал кокс-хими, металлургийн үйлдвэрийг барьж байгуулах зорилт дэвшүүлсэн. Мөн түүнчлэн төсөл хэрэгжүүлэгчийн А6/20 стратеги төлөвлөгөөнд тусгагдсан үйлдвэр технологийн паркийн нэг хэсэг болон хэрэгжих кокс- эрчим хүчний үйлдвэрийн бүтээгдэхүүн кокс болон утаанд агуулагдах дулааны өндөр потенциалын хоёрдогч эх үүсвэрийг ашиглах 50 МВт хүчин чадалтай ДЦС-ыг барьж үйлдвэрлэсэн ЦЭХ-ээ Төвийн эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлэх замаар Эх орны өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээний тодорхой хувийг хангахад энэхүү төслийн нэг гол зорилго оршино.