top of page

Монгол улсын дулааны эрчим хүчний салбарын экологийн баримжаатай хөгжлийн асуудалд

Updated: Apr 25

Зохиогч: 

Шинжлэх ухааны доктор, профессор Ж.Цэен-Ойдов


Редактор: 

Академич, ШУ-ны доктор, профессор С.Батмөнх


Хэвлэгдсэн он: 2024


Номын нэр: Монгол улсын дулааны эрчим хүчний салбарын экологийн баримжаатай хөгжлийн асуудалд (ISBN 978-9919-0-2589-2) Нэг сэдэвт бүтээл


Хүрээлэнгийн нэр: ШУТИС Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн


Холбогдох хаяг, утасны дугаар: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг. 16-р хороо Дамбадаржаа


Номын товч агуулга:

Монгол Улсын түлш, дулааны эрчим хүчний салбарыг цогцоор авч үзэн өнөөгийн байдалд үнэлгээ өгч, түүний үр ашгийг дээшлүүлэх судалгааны арга зүй, бүс нутгийн түлш хангамж, дулааны эрчим хүчний системийн иммитацийн математик загвар, дулааны үүсгүүрүүдийн зуухны паркад техник, технологийн шинэчлэлт хийх үндэслэл, үндсэн чиглэлийг тодорхойлж нэвтрүүлэх замаар эдийн засаг, экологийн үзүүлэлтийг дээшлүүлэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулан хэрэгжүүлэх зорилгоор хийсэн судалгааны зарим үр дүнг нэгтгэн авч үзсэн.

Монгол улсын нутаг дэвсгэрийн дулааны эрчим хүчний анхдагч нөөц, тэдгээрийн судлагдсан байдлын талаар нэгдүгээр бүлэгт, хоёрдугаар бүлэгт дулааны эрчим хүчний үүсгүүрийн хөгжил, хэтийн төлөв, гуравдугаар бүлэгт Монголын дулааны эрчим хүчний салбарын техник, технологийн шинэчлэлтийн үндэслэл боловсруулах судалгаа, дөрөвдүгээр бүлэгт монголын зарим ордын нүүрсийг буцлах давхаргад шатаасан туршилтын үр дүн, тавдугаар бүлэгт эрчим хүчний зуухнуудад буцлах давхаргатай шаталтын технологийг нэвтрүүлсэн үр дүн, зургаадугаар бүлэгт дулааны үүсгүүрийн зуухны экологийн үзүүлэлт ба үр ашгийн судалгаа, долоодугаар бүлэгт дулааны эрчим хүчний салбарын техник, технологийн шинэчлэлт, түүний үзэл баримтлалын талаар авч үзсэн бөгөөд наймдугаар бүлэгт гадаадын сэтгүүлд хэвлүүлсэн зарим нэг өгүүлэл, есдүгээр бүлэгт бүтээлийн жагсаалтаа оруулсан байна.

bottom of page