top of page

Монгол Улсын Эрчим Хүчний Шинжлэх Ухаан, Технологийн Хөгжил, Хэтийн Төлөвийг Тодорхойлох Асуудал

Updated: 3 days ago


ree

Зохиогч: Академич, шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргал

Редактор: Шинжлэх ухааны доктор, профессор Ж.Цэен-Ойдов

Хэвлэгдсэн он: 2025 он

Номын нэр: Монголын эрчим хүчний шинжлэх ухаан,технологийн хөгжил,хэтийн төлөвийг тодорхойлох асуудал

Хүрээлэнгийн нэр: ШУТИС, Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн

Холбогдох хаяг, утасны дугаар: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 16-р хороо Дамбадаржаа, 976-70167646, 99119896

Номын товч агуулга:

Энэхүү бүтээл нь 3 бүлгээс бүрдэх бөгөөд их,дээд сургууль,шинжлэх ухааны байгууллага,эрчим байгууллагуудтай хамтран олон улсын болон улсын хэмжээнд зохион байгуулсан ЭШ-ний хурал, семинарт тавигдсан илтгэлүүдийн эмхэтгэл, дотоодын ЭШ-ний сэтгүүлүүдэд хэвлэгдэн гарсан өгүүллэгүүдийг түүвэрлэн оруулав.

Нэгдүгээр бүлэгт -Төрөөс ЭХ-ний талаар баримтлах бодлогын алсын хараа нь улс орны эдийн засгийн өсөлт,тогтвортой хөгжил,ЭХ-ний аюулгүй байдал,найдвартай ажиллагааг бүрэн хангаж, хувийн хэвшил, өрсөлдөөнт зах зээлд суурилсан үр ашигтай, хэмнэлттэй, байгальд орчинд ээлтэй технологи бүхий ЦЭХ экспортлогч орон болоход чиглэж байгаа талаар олон бодлогын баримт бичигт дэвшүүлснийг үндэслэн эрчмийнхээ салбарын хөгжлийн түлхүүр асуудалд анхаарал хандуулж асуудлыг шийдвэрлэх талд логик дараалалтайгаар дэвшүүлсэн талаар энэхүү бүлгийн өгүүлэл,илтгэлүүд чиглэгдсэн байна.

Хоёрдугаар бүлэгт-Монгол улсын эх газарлаг, эрс тэс уур амьсгалтай,төвлөрсөн ЭХ-ний системээс алслагдсан тархай байрласан жижиг хэрэглэгч олонтой манай орны нөхцөлд СЭХ-ийг цахилгаан, дулаанд хангамжид ашиглах чиглэлээр ШУ-ны үндэслэлтэй суурь болон хавсарга судалгааны ажлуудыг олон улсын болон дотоодын ЭШ-ний байгууллага,судлаач профессор багш нартай хамтран гүйцэтгэж үйлдвэрлэл практикт нэвтрүүлсэн тодорхой үр дүнд хүрсэн ажлуудын талаар тавигдсан илтгэл, өгүүллийг нэгтгэн авч үзсэн байна.

Гуравдугаар бүлэгт сүүлийн 10-аад жил ШУТИС-ийн сургалт оюутны асуудал эрхэлсэн проректороор ажиллахдаа дээд боловсролын сургалтын байгууллагын өмнө тавигдаж буй тулгамдсан асуудал нь аливаа улс орны хөгжил, өрсөлдөх чадварыг юуны өмнө инженерийн боловсон хүчин бүрдүүлнэ гэдгийг улс орон бүр хүлээн зөвшөөрч, инженерийн боловсролыг хөгжүүлэх талаар ирээдүйг чиглэсэн олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаар олон улсын болон дотоодын дээд боловсролын сургалт судалгааны байгууллагатай хамтран зохион байгуулсан хурал хэлэлцүүлэг, сургалтанд тавигдсан илтгэлүүдийг эмхэтгэн оруулсан байна.

bottom of page