“Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх 35 МВТ-ын цахилгаан Станц”- ын техник эдийн засгийн үндэслэл ТЭЗҮ
- Monhbat davaasambuu Monhbat davaasambuu
- 5 days ago
- 3 min read
Updated: 3 days ago

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ЗАХИАЛАГЧ
“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ ТӨВ” ХХК
ГҮЙЦЭТГЭГЧ
ШУТИС, ЭХИС, ДУЛААНЫ ТЕХНИК, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН
ЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН
ГҮЙЦЭТГЭГЧ: ШУТИС, ЭХИС, ДУЛААНЫ ТЕХНИК, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН
ЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН
Захирал Академич Х.Энхжаргал
Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ш/У-ны доктор Ж.Цэен-Ойдов
Зөвлөх инженер, доктор (Ph.D.) Д.Чимэдсүрэн
Зөвлөх инженер, доктор (Ph.D.) Д.Үлэмж
Зөвлөх инженер доктор (Ph.D.) Б.Намхайням
Зөвлөх инженер доктор (Ph.D.) Ч.Улам-Оргил
Зөвлөх инженер доктор (Ph.D.) Э.Энхсайхан
Доктор (Ph.D.) Б.Баттөр
Магистр Б.Оюуномин
Магистр Х.Ганзолбоо
Магистр Б.Туул
Төслийн зорилго: Монгол Улсад хог хаягдлаас эрчим хүч гарган авах анхдагч жишиг үйлдвэрийг барьж, ирээдүйд ижил төстэй төслүүдийг хэрэгжүүлэх замыг нээх. Олон улсын дэвшилтэт шаталтын технологи, тоног төхөөрөмжийг ашиглан боловсронгуй, найдвартай, тогтвортой технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ төслийн зардлыг хянаж, Монгол Улсын байгаль орчныг хамгаалах салбарын хөгжлийг дэмжихэд оршино.
Төслийн зорилт
1.1500-1720 т/ц хог хаягдлыг тогтмол боловсруулж, Улаанбаатар хотын хогийн цэгүүдийн ачааллыг бодитой бууруулж, хотын хог хаягдлыг цаг тухайд нь, үр ашигтайгаар боловсруулах, улмаар хогийг ангилан ялгалгүй устгах, булах үйлдлээс гарах хоёрдогч бохирдлоос сэргийлэх.
2.Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, нөөц ашиглалт, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр өгөөж, технологи ба менежментийн инноваци шинэчлэлд мэдэгдэхүйц ахиц дэвшил авчирч Монгол Улсын хог хаягдлын менежментийн хувьд томоохон дэвшил болно.
3.Уг үйлдвэрийг барьж ашиглалтад оруулснаар шууд болон шууд бусаар олон ажлын байр бий болж, улмаар дотоодын эдийн засаг, нийгмийн тогтвортой байдал сайжирна.
4.Монгол Улсын байгаль орчны салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, эдийн засгийн шинэ салбаруудыг хөгжүүлэх, улс орны эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэхэд түлхэц болно.
5.Хог хаягдлаас эрчим хүч гарган авах төслүүдээ идэвхтэй хэрэгжүүлэх замаар байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангахын төлөө тууштай ажиллаж, энэ төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын нэр хүнд олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд сайжирч, байгаль орчныг хамгаалах салбарт олон улсын дунд нэр хүнд, нөлөөлөл нь нэмэгдэнэ. Мөн олон улсын хамтын ажиллагааны төсөл, хөрөнгө оруулалтыг татах, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн чиглэлээр Монгол Улс болон бусад улс орнуудын хамтын ажиллагааг дэмжихэд тус дөхөм үзүүлнэ.
ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ
1.Улаанбаатар хотын хог боловсруулах өнөөгийн байдалд хийсэн судалгааны үр дүнгээс харахад 2024 оны байдлаар нийт 1,556,200 тонн хог хаягдал үүсч байгаагийн зөвхөн 45.0% буюу 700,300 т шатаахад тохиромжтой, 55.0% нь буюу 855,900 т шатаах боломжгүй хог хаягдаж байна. Нийслэл хотын хог хаягдлын хэмжээ жил тутам дунджаар 2-3 хувиар өсөх хандлагатай байгаа суурь нөхцөлд үндэслэн боловсруулсан төсөөллөөр шатаахад тохиромжтой хог хаягдал 2030 онд 911,100 т, 2040 онд 1,347,200 т болохоор байна.
•Цахилгаан станц барих газрыг Улаанбаатар хотын баруун урд зүгт аж үйлдвэрийн бүсийн ойролцоо байрлах Морингийн даваа, зүүн хойд зүгт Цагаан даваа, хойд чиглэлд Нарангийн энгэр гэсэн 3 хогийн цэгийн газруудад харьцуулсан судалгаа хийж цаг уурын нөхцөл, салхины зонхилох чиглэл, ашиглах талбайн нөөц, “анхдагч ундны усны эх хамгаалалтын бүс" болон “байгалийн тусгай хамгаалалттай бүс”-т орох, эсэх зэрэг үзүүлэлтүүдэд үндэслэн хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын төв хэсэгт хамгийн бага салхины давтамжтай бүсийн нэг болох баруун өмнөд чиглэлд Морингийн давааны байршлыг тохиромжтой гэж сонгосон.
3.Сүүлийн жилүүдэд гадаад орнуудад хог хаягдал шатааж эрчим хүч үйлдвэрлэх бага, дунд чадлын ДЦС нилээд ажиллах болсон. Иймд бид нийслэл хотын хог хаягдлын судалгааны үр дүнд тулгуурлан хоногт 1500-1720 тонн ахуйн хог хаягдлаар ажиллаж 6.4 МПа даралт, 450 оС температуртай уур боловсруулах 2 шатаах зуух, 17.5 МВт чадалтай 2 турбин бүхий 35 МВт суурилагдсан хүчин чадалтай ДЦС барьж ашигласнаар жилд 280 сая кВт.ц орчим ЦЭХ, 266 мянган Гкал ДЭХ үйлдвэрлэж, үйлдвэрийн цогцолборын дотоод хэрэгцээнд 25% буюу 70 сая кВт.ц, 53.2 мянган Гкал ДЭХ зарцуулж, эрчим хүчний системд 210 сая кВт.ц нийлүүлж, 212.8 мянган Гкал ДЭХ түгээх боломжтой.
4.Цахилгаан станцын хог хаягдал шатаах зуухнаас гарах утааны хийг цэвэршүүлэх “8МСВ. + хагас хуурай арга + хуурай арга + идэвхжүүлсэн нүүрс шахах + уутан шүүлтүүр тоос цуглуулагч” хосолсон процессыг ашиглан боловсруулах шийдлийг сонгохоор төлөвлөсөн. Ингэснээр утааны хийн “Хог хаягдлыг шатаах бохирдлын хяналтын стандарт”-ын шаардлагыг хангах боломжтой.